Цаначид ирэх сард олимпын эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно
Монголын цаначид арванхоёрдугаар сараас олимпын эрхийн оноо олгох цуврал тэмцээнүүдэд оролцож эхэлнэ.
Мэдээллийн алба

Монголын цаначид арванхоёрдугаар сараас олимпын эрхийн оноо олгох цуврал тэмцээнүүдэд оролцож эхэлнэ. Тухайлбал, 3-5-нд Олон улсын цанын холбоо (FIS)-ны цуврал тэмцээнд оролцох бол 10-13-нд Давост болох Дэлхийн цомын ээлжит гараа, 10-21-нд оюутны ДАШТ, 28-30-нд FIS-ийн ээлжит цувралд оролцохоор төлөвлөжээ.
Харин ирэх оны нэгдүгээр сарын 16-нд тамирчдын эцсийн чансаа гарсны дараа Монгол Улс цанын төрлөөр хэдэн тамирчинтай олимпод оролцох нь тодорхой болох юм байна.


















