Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цанын үндэсний шигшээ баг тамирчид олимпын эрх олгох тэмцээнүүдэд орно

олимпод оролцох зай, төрөл нэмэгдүүлэх болон дараагийн эрхийг нэмж авах зорилгоор Швейцар улсад зохиогдох олимпын эрх олгох Дэлхийн цом, FIS-ийн тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цанын үндэсний шигшээ баг тамирчид олимпын эрх олгох тэмцээнүүдэд орно
Цанын үндэсний шигшээ баг тамирчид олимпын эрх олгох тэмцээнүүдэд орно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын цанын үндэсний шигшээ баг тамирчид 2021 оны хоёрдугаар сард Финлянд улсад болсон Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Герман улсад зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож Бээжин-2022 өвлийн олимпын их наадамд эрэгтэй 15 км, эмэгтэй 10 км-н зайн төрөлд оролцох эрхийг урьдчилсан чансаагаар аваад байна.

Мөн Монголын баг тамирчид өнгөрсөн 8, 9 дүгээр сард Швейцарын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчийн удирдлага дор Швейцар улсад зуны бэлтгэлээ хангасан бөгөөд олимпод оролцох зай, төрөл нэмэгдүүлэх болон дараагийн эрхийг нэмж авах зорилгоор Швейцар улсад зохиогдох олимпын эрх олгох Дэлхийн цом, FIS-ийн тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо.

Хуваалцах