Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Цар тахлаас хойш сүрьеэгийн шалтгаант нас баралт нэмэгджээ

2020 онд дэлхийн хэмжээнд аливаа халдварт өвчнүүд дундаас сүрьеэгийн шалтгаант нас баралтын тоо хэмжээ ковидын дараа хоёрдугаарт орж байсан бол хоёр жилийн турш үргэлжилсэн Ковид-19 тахлын дараа энэ үзүүлэлт улам өсч байгааг мэргэжилтнүүд мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цар тахлаас хойш сүрьеэгийн шалтгаант нас баралт нэмэгджээ
Цар тахлаас хойш сүрьеэгийн шалтгаант нас баралт нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

2020 онд дэлхийн хэмжээнд аливаа халдварт өвчнүүд дундаас сүрьеэгийн шалтгаант нас баралтын тоо хэмжээ ковидын дараа хоёрдугаарт орж байсан бол хоёр жилийн турш үргэлжилсэн Ковид-19 тахлын дараа энэ үзүүлэлт улам өсч байгааг мэргэжилтнүүд мэдэгдлээ.

Тодруулбал, Энэтхэг улсад хагас сая орчим хүн сүрьеэ өвчнөөр нас барсан нь дэлхийн хэмжээнд гуравдугаарт бичигдэх үзүүлэлт болжээ. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд сүрьеэгийн шалтгаант нас баралтынтүвшин анх удаа өссөн нь энэ юм. Сүрьеэ болон ковидийн шинж тэмдгүүд хоорондоо маш төстэй байна гэж Мумбай хотын сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн ПранитаТипре ярьж байна. Тэрээр вакцины санхүүжилтийг нэмэгдүүлэх, хоол тэжээлийн дутагдлыг арилгахад туслахыг уриалсан байна.

2021 онд Украинд сүрьеэгээр 24,000 хүн өвчилсний 5,000 нь эмэнд тэсвэртэй хэлбэрийн сүрьеэ туссан байна. Улмаар Украин улс эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл ихтэй дэлхийн 30 орны нэг болж байна. Сүрьеэтэй тэмцэх “Зе стопТиБи” байгууллага Украины одоогийн нөхцөл байдал эрүүл мэндийн үйлчилгээнд сөргөөр нөлөөлж байгаа учраас сүрьеэгийн эсрэг үндэсний хүчирхэг хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатайг анхааруулж байна.

Дүрвэгсдэд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхийн тулд тэднийг хүлээж авч байгаа улс болгонд холбогдох зохион байгуулалтыг яаралтай шийдэхийг тус байгууллагаас уриалжээ. Энэ хүрээнд, тухайлбал Их Британид гэр бүлийн визээр очих гэж байгаа Украин иргэдийг сүрьеэгийн шинжилгээ заавал өгсөн байх гэдэг шаардлагаас чөлөөлжээ. Хүндрүүлсэн нөхцөлд амь насанд ч эрсдэл дагуулдаг сүрьеэгийн ихэнх тохиолдлыг зургаан сарын антибиотикийн эмчилгээгээр амжилттай анагаадаг. Харин дутуу буруу эмчилсэн нөхцөлд эмэнд дасал үүсэх аюул дагуулдаг.

Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл онцгой хүнд асуудал юм. 2020 оны байдлаар Англид гэхэд, сүрьеэгийн нийт тохиолдлын 11.6 хувь нь аливаа эмэнд тэсвэртэй, 2.4 хувь нь хамгийн өргөн хэрэглэдэг антибиотикт тэсвэртэй гэж бүртгэгдсэн байна.

Хуваалцах