Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цар тахлаас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарахыг захилаа

Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг өчигдөр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нартай цахим хурал хийлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цар тахлаас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарахыг захилаа
Цар тахлаас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарахыг захилаа. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг өчигдөр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нартай цахим хурал хийлээ. Цахим хурлаар Улаанбаатар хотын хэмжээнд цар тахлын халдварын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж буйтай холбогдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөмж өгсөн юм.

Хурлын эхэнд бригадын генерал С.Дашзэвэг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын удирдлагад “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн мэнд хүргээд үргэлжлүүлэн цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар ярилаа. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамны заавар, зөвлөмжийг ягштал мөрдөж ажилла, бие бүрэлдэхүүнийхээ тоог аль болох багасгаж ажилла, ажлын байран дээрээ ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх зэрэг сэдвээр мэдээлэл өглөө. Ялангуяа хугацаат цэргийн алба хаагчдынхаа сургалт бэлтгэлийг вакуумжуулсан орчинд явуулж, байнгын бүрэлдэхүүн хугацаат албаны дайчидтай харилцахгүй байхыг онцгойлон анхааруулав.

Мөн нэгтгэл, ангийн байрлал руу нэвтрэх хэн ч гэсэн заавал PCR шинжилгээ өгч, хариугаа авсан байх, вакцин хийлгэсэн алба хаагчдад ч энэ хамаатай гээд нэгтгэл, ангиудын захирагч нарын сонирхсон асуултад хариулсан юм.

Хурлын төгсгөлд Хүний нөөцийн хэлтэс болон Цэргийн албаны хэлтсээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, хорио дэглэмийн үед алба хаагчдынхаа нийгмийн байдалд анхаарч, гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд холбогдох албан тушаалтнуудыг хяналтаа тавьж ажиллахыг үүрэг болгосон юм.

Хуваалцах