Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Цар тахлын дараах бизнесийн орчин" сэдэвт нийтлэлийн уралдааны дүн гарлаа

МҮХАҮТ эдийн засгийн сэтгүүлчдийн клубтэй хамтран “Цар тахлын дараах бизнесийн орчин: боломж ба сорилт” сэдэвт нийтлэлийн уралдаан зарласан юм. Өнөөдөр шилдэг бүтээлийн дүн гарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Цар тахлын дараах бизнесийн орчин" сэдэвт нийтлэлийн уралдааны дүн гарлаа
"Цар тахлын дараах бизнесийн орчин" сэдэвт нийтлэлийн уралдааны дүн гарлаа. Зураг: МҮОНРТ

МҮХАҮТ үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байна. МҮХАҮТ эдийн засгийн сэтгүүлчдийн клубтэй хамтран “Цар тахлын дараах бизнесийн орчин: боломж ба сорилт” сэдэвт нийтлэлийн уралдаан зарласан юм. Өнөөдөр шилдэг бүтээлийн дүн гарлаа.

Уралдаанд нийт 30 гаруй сэтгүүлч бүтээлээ илгээсэн бөгөөд орон нутгаас гурав, БНХАУ-ын CCTV-ээс нэг сэтгүүлч оролцжээ. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Манай улсын эдийн засаг цар тахлын сөрөг нөлөөг харьцангуй эрсдэл багатай даван туулж байна. энэ оны сүүлээр эдийн засаг сэргэх хүлээлттэй байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг уншихад эдийн засгийг тал бүрээс нь дүгнэн бичсэн байна” гэсэн юм. Шүүгчдийн багт ажилласан, МУИС-ийн багш Б.Баярмаа “Эдийн засгийн мэдээ нийтлэлд олон тоо баримт ашигладаг. Тэдгээр тооны цаана юу болж, хүмүүсийн амьдралд тэр нь хэрхэн нөлөөлж байгааг тайлбарлан ойлгуулах нь эдийн засгийн сэтгүүлчдийн үүрэг байдаг. Сэтгүүлчид үйл явдал дунд орж ажиллах ёстой, энэ бол суугаад хийдэг ажил биш. Тэргүүн байрт орсон бүтээл энэ шаардлагыг бүрэн хангасан” гэсэн юм.

Уралдааны тэргүүн байрт “Mongolian Economy” сэтгүүлийн сэтгүүлч З.Цэлмэг, Б.Энхцэцэг нарын “Аялал жуулчлал: Тахлыг дийлсэн ч айдас үлдэхэд...” нийтлэл шалгарлаа. Дэд байрт “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Бямбасүрэнгийн “COVID-19 цар тахлын нөлөөнд өртөөгүй хөдөө аж ахуйн ганц салбараа түшин эдийн засгаа тэлэх Монголын боломж” нийтлэл, гуравдугаар байрт Gogo.mn сайтын сэтгүүлч Б.Эрдэнэчимэгийн “Аялал жуулчлалын салбарынхан аврал нэхэж байна" нийтлэл тус тус шалгарсан байна.

Уралдаанд ирсэн бүх бүтээлийг эмхэтгэж, товхимол болгон хэвлэх юм.

Хуваалцах