Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Цар тахлын улмаас БНЭУ-ын эдийн засаг 7.7 хувиар буурах төлөвтэй байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын эдийн засаг 2020-2021 оны санхүүгийн жилд 7.7 хувиар буурах урьдчилсан төлөв гарчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цар тахлын улмаас БНЭУ-ын эдийн засаг 7.7 хувиар буурах төлөвтэй байна
Цар тахлын улмаас БНЭУ-ын эдийн засаг 7.7 хувиар буурах төлөвтэй байна. Зураг: МҮОНРТ

Бүгд найрамдах Энэтхэг улсын эдийн засаг 2020-2021 оны санхүүгийн жилд 7.7 хувиар буурах урьдчилсан төлөв гарчээ. ДНБ-ий өсөлт ингэж өндөр хувиар буурахад "Ковид-19" цар тахлын тархалт гол нөлөө үзүүлж байна гэж тус улсын Статистикийн хорооны тайланд дурдсан байна.

Тус улсын 2019-2020 оны санхүүгийн жилд эдийн засаг нь 4.2 хувийн өсөлттэй гарч байсан байна. Харин энэ оны санхүүгийн жилд барилга, аж үйлдвэрлэл, уул уурхай, зочид буудал, тээвэр зэрэг үйлчилгээний салбар хамгийн их хохирол амсах төлөвтэй байгааг Статистикийн хорооны тайланд тусгажээ.

Гэхдээ Энэтхэг улсын эрх баригчид коронавирусний халдвараас сэргийлэх вакцинжуулалтад олон хүнийг хамруулж, халдварын тархалт буурвал 2021 оны сүүлийн хоёр улиралд эдийн засгийн үйл ажиллагаа сэргэх магадлалтай гэсэн өөдрөг хүлээлттэй байгаа юм байна.

Хуваалцах