Цар тахлын улмаас завсарласан плэй оффын тоглолтууд 10 хоногийн дараа болно
Хасагдах шатанд “Отгон од- Бласт” vs “Шарын гол”, “Хангаръд” vs “Багануур” багууд өрсөлдөх бөгөөд түрүүлж хоёр хожсон баг нь финалд шалгарах юм.
Мэдээллийн алба

Цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар завсарласан Монголын хоккейн лигийн 2019-2020 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний Плэй-оффын тоглолтууд энэ сарын 21-24-нд “Степпе арена”-д зохион байгуулагдана.
Хасагдах шатанд “Отгон од- Бласт” vs “Шарын гол”, “Хангаръд” vs “Багануур” багууд өрсөлдөх бөгөөд түрүүлж хоёр хожсон баг нь финалд шалгарах юм.
Тодруулбал, Монголын хоккейн холбооны 2019-2020 оны лигийн тэмцээнд нийт зургаан баг оролцоход Плэй оффын шатанд Эрдэнэтийн “Хангаръд” клуб хамгийн олон оноо цуглуулсан амжилтаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэж, дөрвөн байраар шалгарсан “Багануур” багтай оноолт таарсан бол “Отгон од- Бласт” баг хоёр тойргийн дараах байдлаар цуглуулсан оноогоороо хоёрдугаарт эрэмбэлэгдэж, плэй оффын шатанд “Шарын гол” багтай учраа таарсан юм.


















