Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цас орж, цасан шуурга шуурч байна

2016 оны 11 дүгээр 17-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Хэнтийн зарим газраар, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв аймгийн нутгаар 0.0-6.0 мм цас орсон байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цас орж, цасан шуурга шуурч байна
Цас орж, цасан шуурга шуурч байна. Зураг: МҮОНРТ

2016 оны 11 дүгээр 17-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Хэнтийн зарим газраар, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв аймгийн нутгаар 0.0-6.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Улиастайд 4 мм, Алдархаанд 3 мм, Архангайн Жаргалант, Цахирт 6 мм байна.

Өнгөрсөн шөнө буюу 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Завхан, Архангай, Төв, Хэнтийн нутгаар, Хөвсгөл, Баянхонгорын өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр 0.0-8.0мм орсноос хамгийн их цас нь Төв аймгийн Зуун модод 4 мм, Улаанбаатар хот орчмоор 8 мм цас орсон байна.

Үүний улмаас цасны зузаан 0-14 см-ээр нэмэгдэж станц харуулын цасны зузааны ажиглалтын мэдээгээр Увсын Түргэн 40 см, Малчин 38 см, Хяргас 37 см, Ховдын Байтаг 39 см, Үенч 29 см, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ 29 см, Улаанбаатар хот орчмоор 9-21 см цасан бүрхүүлтэй болсон байна. Түүнчлэн Завханы өмнөд, Төв аймгийн нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурчээ.

Хуваалцах