Цас орж, цасан шуурга шуурна
Өнгөрсөн хоногт Архангай, Булган, Орхон, Завхан, Өвөрхангай аймагт цас орсон бол өнөөдрөөс эхлэн Говийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын зүүн, төвийн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Мэдээллийн алба

Салхи баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулс болон говийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Харин Улаанбаатар хотод өнөөдөртөө цас орохгүй, 12-14 градус хүйтэн байна.

Цаашдаа 12 дугаар сарын 5, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 5-нд зарим газраар, 6-8-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Байтаг Богд орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ОБЕГ