Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, маргааш нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цас орж, цасан шуурга шуурна
Цас орж, цасан шуурга шуурна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, маргааш нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Хоёрдугаар сарын 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас мэдээлж байна.

-Иймд онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах бол тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг анхааруулж байна.

Хуваалцах