Цас орж, цасан шуурга шуурна
Малчид, иргэд, зорчигч, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, иргэд, зорчигч, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2016 оны 5-р сарын 5-ны 16-21 цаг хүртэл Улаанбаатарт: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи хойноос 6-11 м/с. 17 цагт 2 хэм дулаан, 20 цагт 0 хэм орчим байна.
15 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийгшил 61 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2016 оны тавдугаарсарын 5-ны 21 цагаас тавдугаар сарын 6-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 10-15 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орхгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
2016 оны тавдугаар сарын 7-ноос тавдугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 8-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 9-нд төв, зүүн зүгийн нутгаар, 10-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 7, 8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд баруун болон төвийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүсийн нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.


















