Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цас орсноос болж дөрвөн нислэг хойшлогджээ

Өнөөдөр Улаанбаатар хот орчимд цас орон цаг агаарын нөхцөл байдал муу байгаагаас шалтгаалж гадаад, дотоодын дөрвөн ч нислэг хойшлоод байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цас орсноос болж дөрвөн нислэг хойшлогджээ
Цас орсноос болж дөрвөн нислэг хойшлогджээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Улаанбаатар хот орчимд цас орон цаг агаарын нөхцөл байдал муу байгаагаас шалтгаалж гадаад, дотоодын дөрвөн ч нислэг хойшлоод байна. Тодруулбал, Берлин-Москвагийн нислэг хойшилж Улаанбаатарт 23:45 цагт буухаар болсон байна. Харин Хонгконгийн нислэг 17:45, Ханбогдын нислэг 22:45 цаг хүртэл, мөн Бээжингийн нислэг ч хойшилжээ.

Харин Онцгой байдлын ерөнхий газар болон авто тээврийн үндэсний төвийн мэдээлснээр салхи шуурга ширүүсээгүй, нойтон цас л орж байгаа учраас орон нутгийн зам хааж, тээврийн хэрэгсэл хязгаарласан зүйл байхгүй гэлээ.

Хуваалцах