Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цас цэвэрлэх ажилд иргэд санаачлагатай оролцож байна

Олон удаагийн давтамжаар орсон их цасыг цэвэрлэх ажилд иргэд, олон нийт эрвийх дэрвийхээрээ оролцож, өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цас цэвэрлэх ажилд иргэд санаачлагатай оролцож байна
Цас цэвэрлэх ажилд иргэд санаачлагатай оролцож байна. Зураг: МҮОНРТ

Олон удаагийн давтамжаар орсон их цасыг цэвэрлэх ажилд иргэд, олон нийт эрвийх дэрвийхээрээ оролцож, өөрийн хувь нэмрээ оруулсаар байна. Тухайлбал нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтнууд, цэрэг, оюутнууд, сайн дурын бүлэглэл, хувь хүмүүс цас цэвэрлэх ажилд тусалж, гар бие оролцож байгаа нь сайшаалтай. Тэдний нэг болсон ухамсартай, урагшлах их тэмүүлэлтэй, жинхэнэ эх оронч залуусын нэг сайн дурын үндсэн дээр амралтын өдөр өөрийнхөө машинд цас ачиж бидний ажилд тусалж байна.

Түүнчлэн хүйтэнд цаг наргүй ажиллаж байгаа ажилчдад шөнийн 2 цагт хүртэл халуун аарц, кофе, хоол цай авчирч, сэтгэлийн дэм хайрлаж байгаа иргэд олон байгаад талархаж байна.

15267589_373093446367640_523575236582132034_n

Эх сурвалж: Хот тохижилтын газар

Хуваалцах