Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цасан болон шороон шуурганы аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цасан болон шороон шуурганы аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Цасан болон шороон шуурганы аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-ний өдөр ихэнх нутгаар цас орж, салхины хурд түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Иймд,

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар зайлшгүй шаардлагатай үед хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Хуваалцах