Цасан хашаатай малчин
Улаангом сумын малчин н.Зүгдарийнх Увс нуурын эрэг дээр битүү манан дунд өвөлжиж байсан юм. Говийнхон бол энэ их манан, энэ хүйтэн жавар, энэ их далайг хараад уулга алдмаар.
Мэдээллийн алба

Улаангом сумын малчин н.Зүгдарийнх Увс нуурын эрэг дээр битүү манан дунд өвөлжиж байсан юм. Говийнхон бол энэ их манан, энэ хүйтэн жавар, энэ их далайг хараад уулга алдмаар. Харин н.Зүгдарийнх яг энэ нутагтаа олон жил өвөлжиж идээшиж дассан айл. Сумын сайн малчин н.Зүгдарь эхнэртэйгээ малаа тэжээгээд, услаад, хотоо цэвэрлээд... Тогоон дээр үйсэн хоолоо ч мартсан бололтой. Амсхийх завгүй.
Увсад юу их байна. Цас л байна. Эднийх ядруу малдаа зориулаад цасаар пүнз барьсан байлаа. Дотор нь орж үзлээ. Их дулаахан юм. Харамсалтай нь камерын дуран цантаад, дотор зураг авч болсонгүй. Их цасан шуурганаар өөрийгөө зузаан цасаар битүү хучаад хэвтчихээр хөлдөхийн аюулгүй гэж би нэг удаа сонссон санагдана. Эднийх хамгийн дорой малаа хамгийн дулаан байранд хийсэн нь энэ. Цасаар хашаа барьж, хаяагаа манах нь их дулаахан гэнэ шүү, малчид аа.



















