Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ: Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, 3-наас ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна
Цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ: Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, 3-наас ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


2016 оны 9-р сарын 29-ний 16-22 цаг хүртэл Улаанбаатар: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 17 цагт 10 хэм, 20 цагт 6 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 9 хэм дулаан, харьцангуй чийгшил 70 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны есдүгээр сарын 29-ний 21 цагаас есдүгээр сарын 30-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө Хангайн уулархаг нутгаар 7-12 хэм, Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.


2016 оны аравдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 5-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд баруун аймгуудын зарим газар, төв, зүүн аймгуудын хойд хэсгээр, 2-нд зүүн аймгуудын хойд хэсэг, баруун, төвийн аймгуудын зарим газраар, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, говь, зүүн аймгуудын зарим газраар, 4-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 1-нд нутгийн зүүн хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

Хуваалцах