Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цасан шуурганаар төөрсөн иргэдийг хилчид аварчээ

Тус сумын нутгаар энэ сарын 13-14-нд хүчтэй цасан шуурга шуурсны улмаас Сулин багийн иргэн Д.Наран, Б.Галбадрах нарыг малдаа яваад сураггүй болсон гэх мэдээллийг хилийн 0168 дугаар ангийн удирдлагад ар гэрийнхэн нь өгсөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цасан шуурганаар төөрсөн иргэдийг хилчид аварчээ
Цасан шуурганаар төөрсөн иргэдийг хилчид аварчээ. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулин багийн иргэдийг цасан шуурганаар төөрч, бээрсэн байхад нь хилчид олж амийг нь аварсан явдал энэ сарын 14-нд гарсан байна.

Тус сумын нутгаар энэ сарын 13-14-нд хүчтэй цасан шуурга шуурсны улмаас Сулин багийн иргэн Д.Наран, Б.Галбадрах нарыг малдаа яваад сураггүй болсон гэх мэдээллийг хилийн 0168 дугаар ангийн удирдлагад ар гэрийнхэн нь өгсөн байна.

Мэдээллийн дагуу тус ангийн хилийн албаны тасгийн дарга, хошууч Д.Доржпалам ахлагчтай бүлэг 14-ний 09:45 цагт иргэн Д.Наранг Сулин багийн нутаг Талын худаг нэртэй газарт бээрсэн байхад нь олжээ. Мөн хилийн 0171 дүгээр салбарын хилчин, дэд түрүүч Л.Сэдэд, байлдагч Б.Пүрэвдорж нар тухайн өдрийн 16:00 цагт Сулин багийн Эрдэнэдалай гэх газраас иргэн Б.Галбадрахыг эзэнгүй айлын хоосон гэрт, хоол хүнсгүй, бээрсэн байхад нь олсон байна. Улмаар тэдэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Хуваалцах