Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цасан шуурганд төөрсөн 48 иргэнийг эсэн мэнд олжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дундговь аймагт болсон цасан шуурганы улмаас тус аймгийн долоон суманд нийт 48 хүн малтайгаа уруудсан байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цасан шуурганд төөрсөн 48 иргэнийг эсэн мэнд олжээ
Цасан шуурганд төөрсөн 48 иргэнийг эсэн мэнд олжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дундговь аймагт болсон цасан шуурганы улмаас тус аймгийн долоон суманд нийт 48 хүн малтайгаа уруудсан байна. Аймгийн Онцгой байдлын газарт ирсэн энэхүү дуудлагын дагуу 18 автомашин, 92 алба хаагч ажиллаж, малтайгаа уруудсан 48 малчинг эсэн мэнд олж, 7700 малыг эзэдэд нь хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн шуурганы улмаас Луус сумын цахилгааны агаарын ТП-38 станцад гэмтэл үүссэнийг сумын монтёрууд засварлаж, хэвийн ажиллагаанд оруулсан байна.

Хуваалцах