Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цасан шуурганы улмаас уруудсан адууг хилийн зурваст тогтоон барьжээ

цасан шуурганы улмаас уруудаж, улсын хилд тулсан адууг өнгөрсөн долоо хоногт хилчид тогтоон барьж, ард иргэдэд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цасан шуурганы улмаас уруудсан адууг хилийн зурваст тогтоон барьжээ
Цасан шуурганы улмаас уруудсан адууг хилийн зурваст тогтоон барьжээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа энэ цаг үед хилчид үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэж байна. Тодруулбал, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт энэ сарын 19-ний өдрөөс эхлэн шуурсан цасан шуурганы улмаас уруудаж, улсын хилд тулсан адууг өнгөрсөн долоо хоногт хилчид тогтоон барьж, ард иргэдэд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлжээ.

Хуваалцах