Цасанд боогдсон иргэдийг аварлаа
Төв аймгийн Баянцагаан сумын Ханхайн даваанаас Улаанбаатар чиглэлд явж байсан “Соната-6” загварын гурван автомашинтай 13 иргэн цасанд сууж, улмаар бензин нь дууссан байна.
Мэдээллийн алба

Төв аймгийн Баянцагаан сумын Ханхайн даваанаас Улаанбаатар чиглэлд явж байсан “Соната-6” загварын гурван автомашинтай 13 иргэн цасанд сууж, улмаар бензин нь дууссан байна. Энэ дуудлагыг 03:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дарга Н.Төмөрбаатараар ахлуулсан зургаан алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр очиж ажиллажээ. Тэднийг очиход хоёр автомашины бензин нь дууссан, нэг машиндаа хүүхэд, эмэгтэйчүүд нь ээлжлэн сууж байсан байна. Онцгой байдлын албан хаагчид гурван автомашиныг чирж аймгийн төв дээр авч ирж хонуулжээ. Тэд өнөө өглөө Улаанбаатар руу явсан гэж Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга Н.Төмөрбаатар мэдээллээ.


















