Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цасанд боогдсон зам, даваа, гүвээ байхгүй

Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цасанд боогдсон зам, даваа, гүвээ байхгүй
Цасанд боогдсон зам, даваа, гүвээ байхгүй. Зураг: МҮОНРТ

Өчигдөр төвийн болон баруун аймгуудын нутгаар цас орсон. Өнөөдрийн байдлаар цасанд боогдсон зам, даваа гүвээ байхгүй гэж албаныхан мэдээллээ.

Өнөөдөр 06:00 цагаас Улаанбаатар хот бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Авто зам засвар арчлалтын компаниуд хариуцсан орон нутгийнхаа замын аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна гэж Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний Удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Мөнхчулуун мэдээллээ.

Mongolian National Radio · Цасанд боогдсон зам, даваа, гүвээ байхгүй

Хуваалцах