Цасны улмаас нислэгүүд хойшлоод байна
Өнгөрөгч Бямба гарагт АНУ-ын төвийн болон зүүн нутгуудад их хэмжээний цас орсны улмаас 3 мянга орчим нислэгүүд хойшдогдоод байна.
Мэдээллийн алба

Өнгөрөгч Бямба гарагт АНУ-ын төвийн болон зүүн нутгуудад их хэмжээний цас орсны улмаас 3 мянга орчим нислэгүүд хойшдогдоод байна. Энэ нь нисэх буудлын техникийн албадууд нисэх талбайг цэвэрлэж амжихгүй байгаатай нь холбоотой аж. Цаг уурын таагүй байдал зам тээврийн ослууд гарах нэг гол шалтгаан болсоор байна.
Үндэсний ус цаг уурын албаны мэдээгээр, тус улсын Миссуригээс Мэн хүртэлх 20 бүс нутаг цасны бүсэд ороод байна. Уг мужуудад 100 сая гаруй хүн амьдардаг агаад зарим газруудад цасны түвшин 30 см хүрчээ.


















