Цацраг идэвхит цахилгаан үүсгүүрүүдийг нийлүүлэв
Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Монос Фарм Трейд ХХК-иас зайн туяа эмчилгээний аппаратны цэнэглэгч үүсгүүр болох цацраг идэвхит кобальт 60 үүсгүүрийг Хавдар Судлалын Үндэсний Төвд амжилттай нийлүүллээ.
Мэдээллийн алба

Зайн туяа эмчилгээний аппаратын шарлагын үүсгүүр болох цацраг идэвхит кобальт 60 үүсгүүр /Co-60 source/ нь зорчигч тээврийн онгоцоор тээвэрлэх хориотой, долоодугаар зэрэглэлийн аюултай ачаанд тооцогдох ба ачаа тээврийн болон захиалгат онгоцоор тээвэрлэх шаардлагатай ачаа юм.
Уг ачааг АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотоос БНСУ-ын Инчён нисэх онгоцны буудал хүртэл ачаа тээврийн онгоцоор, Инчёноос Улаанбаатар хот дахь Чингис хаан олон улсын нисэх буудал хүртэл захиалгат онгоцоор тээвэрлэж Хавдар судлалын үндэсний төвд амжилттай хүлээлгэн өглөө.
Энэхүү үүсгүүрийн тусламжтайгаар Зайн туяа эмчилгээний аппаратыг ажиллуулдаг ба энэхүү үүсгүүр ХСҮТ-д ирснээр туяа эмчилгээ хийгдэх өвчтөнүүдийг эмчлэх явц эрчимжих юм.