Цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангуулаагүй зөрчилд арга хэмжээ авлаа
“Улаанбаатар хот дахь Гаалийн газар”-ын харъяа Монголтранс дах Гаалийн хяналтын бүсэд суурилуулсан чингэлэг, автомашин шалгах хөдөлгөөнт рентген төхөөрөмжийн цацрагийн аюулгүй байдлыг шалгахад, тус төхөөрөмжийг ажиллуулахад тавигдах цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангуулаагүй, ажиллуула
Мэдээллийн алба





“Улаанбаатар хот дахь Гаалийн газар”-ын харъяа Монголтранс дах Гаалийн хяналтын бүсэд суурилуулсан чингэлэг, автомашин шалгах хөдөлгөөнт рентген төхөөрөмжийн цацрагийн аюулгүй байдлыг шалгахад, тус төхөөрөмжийг ажиллуулахад тавигдах цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангуулаагүй, ажиллуулах тусгай зөвшөөрлөө аваагүй зэрэг зөрчилд зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа. Тус рентген төхөөрөмжид ломбо тавьж тусгай зөвшөөрөл авах хүртэл прокурорын тогтоолоор түр зогсоож, зөрчил дутагдлыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүлэн цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийллээ.


















