Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Цацрагийн хяналт шалгалт хийлээ

ЦЭГ-ын 2014 оны хяналт, шалгалтын төлөвлөгөө болон Цөмийн болон цацрагийн хяналтын Улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу тавдугаар сард Улаанбаатар хотын 9 байгууллагад хяналт шалгалтыг хийж, хяналтаар илэрсэн 15 зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч, 4 байгууллагад то

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цацрагийн хяналт шалгалт хийлээ
Цацрагийн хяналт шалгалт хийлээ. Зураг: МҮОНРТ

ЦЭГ-ын 2014 оны хяналт, шалгалтын төлөвлөгөө болон Цөмийн болон цацрагийн хяналтын Улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу тавдугаар сард Улаанбаатар хотын 9 байгууллагад хяналт шалгалтыг хийж, хяналтаар илэрсэн 15 зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч, 4 байгууллагад торгууль шийтгэврийн арга хэмжээ авсан бөгөөд цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Мөн Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчийн 6 дүгнэлт, 12 заалт бүхий хоёр албан шаардлага үйлдсэн. Байгууллага, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 21 цацрагийн гэрчилгээ, рентген аппарат импортлох, ашиглах, хадгалах эрхийн хоёр тусгай зөвшөөрөл олгожээ.

Түлхүүр үг:Цацрагийн хяналт шалгалт хийлээ
Хуваалцах