Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Цацрагийн үүсгүүртэй ажиллах хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалт боллоо

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвөөс “Цацрагийн үүсгүүртэй ажиллах хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг өнөөдөр “Сүү” ХК-д зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цацрагийн үүсгүүртэй ажиллах хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалт боллоо
“Цацрагийн үүсгүүртэй ажиллах хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвөөс “Цацрагийн үүсгүүртэй ажиллах хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг өнөөдөр “Сүү” ХК-д зохион байгууллаа.

Сургалтыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ойлголт, хууль, эрхзүйн орчин болон цацраг идэвхт болоод хэт ягаан туяа, лазер гэрлийн тухай ойлголт, аюулгүй ажиллагааг хангах сэдвээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын болон Давтан сургалт, сэргээн заслын төвийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнүүд удирдан явуулсан юм.

Сургалтад “Сүү” ХК-ийн 23 ажилтан, алба хаагч хамрагдан, гэрчилгээгээ гардан авлаа гэж ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвөөс мэдээллээ.

Хуваалцах