Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цэдэнгийн Жанчив 100 жил” эрдэм шинжилгээний хурал болов

Тагнуулын Ерөнхий Газар, “Алтан нутаг Баруунбаян-Улаан” төрийн бус байгууллагатай хамтран “Цэдэнгийн Жанчив 100 жил” эрдэм шинжилгээний бага хурлыг “Чингис” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цэдэнгийн Жанчив 100 жил” эрдэм шинжилгээний хурал болов
“Цэдэнгийн Жанчив 100 жил” эрдэм шинжилгээний хурал болов. Зураг: МҮОНРТ

Тагнуулын Ерөнхий Газар, “Алтан нутаг Баруунбаян-Улаан” төрийн бус байгууллагатай хамтран “Цэдэнгийн Жанчив 100 жил” эрдэм шинжилгээний бага хурлыг “Чингис” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Ц.Жанчив нь ДЯЯ, Ц ба НАХХЭЯ, БХЯ, Геологи, Уул Уурхайн Яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд хуралд Ц.Жанчивын ах дүү, төрөл төрөгсөд, судлаачид, албаны бусад хүмүүс, Улаанбаатар хот дахь Баруунбаян-Улаан сумын нутгийн зөвлөлийнхөн оролцов.
Уг хуралд ТЕГ-ын Тусгай архивын судлаач Б.Эрдэнэбилэг “Цэдэнгийн Жанчив Улсыг аюулаас хамгаалах албанд” сэдвээр илтгэл бэлтгэж оролцсон бөгөөд илтгэлд шинэ үеийн тагнуулын байгууллагын эх үүсвэр ДХГ-аас ажлын гараагаа эхэлж, бэлтгэл ажилтан, туслах төлөөлөгчөөс түүний залгамж болсон ДЯЯ, Ц ба НАХХЭЯ-ны сайд болтлоо дэвшиж, тагнуулын байгууллагын түүхийн гурван цаг ДХГ, ДЯЯ, Ц ба НАХХЭЯ гэсэн өөрчлөлтүүдийн үед улс, эх орны аюулгүй байдлын төлөө зүтгэж, байгууллагаа бэхжүүлэх, хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж байсан арга хэмжээ, түүний намтар, үйл ажиллагааны талаар тодорхой өгүүлжээ.

Хуваалцах