Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

ЦЕГ гэр бүлийн хүчирхийллийг зогсооно

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохын тулд ЦЕГ-т “Хохирогчийг бодитой хамгаалах шинэчлэлийг нэн даруй хийхийг шаардах тухай” албан бичгийг өнгөрсөн сард хүргүүлжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЦЕГ гэр бүлийн хүчирхийллийг зогсооно
ЦЕГ гэр бүлийн хүчирхийллийг зогсооно. Зураг: МҮОНРТ

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохын тулд ЦЕГ-т “Хохирогчийг бодитой хамгаалах шинэчлэлийг нэн даруй хийхийг шаардах тухай” албан бичгийг өнгөрсөн сард хүргүүлжээ. Уг албан бичгийн хариуг өнгөрсөн 12 сарын 31-ний өдөр ЦЕГ-аас өгсөн бөгөөд Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх талаар санал боловсруулах шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг ЦЕГ-ын даргын 2013 оны 12 сарын 25-ны өдрийн 733 дугаар тушаалаар байгуулснаа мэдэгдсэн байна.

Хуваалцах