Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦЕГ гурван дэд даргатай болжээ

Хууль зүйн сайдын тушаалаар ЦЕГ бүтэц, орон тооны өөрчлөлтөд орж байгаа. Нийт 157 хүний бүрэлдэхүүнтэй болж өргөжсөн ЦЕГ гурван дэд даргатай болж байгаа аж. Тодруулбал, Шинэ хуулийн дагуу ЦЕГ-т өмнө нь ажиллаж байсан С.Баатаржав, Ж.Ганбаатар нар дээр нэмж Д.Эрдэнэбаатарыг дэд даргаар томилжээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЦЕГ гурван дэд даргатай болжээ
ЦЕГ гурван дэд даргатай болжээ. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн сайдын тушаалаар ЦЕГ бүтэц, орон тооны өөрчлөлтөд орж байгаа. Нийт 157 хүний бүрэлдэхүүнтэй болж өргөжсөн ЦЕГ гурван дэд даргатай болж байна. Тодруулбал, шинэ хуулийн дагуу ЦЕГ-т өмнө нь ажиллаж байсан С.Баатаржав, Ж.Ганбаатар нар дээр нэмж Д.Эрдэнэбаатарыг дэд даргаар томилжээ.

Бүтцийн хувьд гэмт хэрэгтэй тэмцэх алба, нийгмийн хэв журам хамгаалах алба, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, дотоод хяналт шалгалт-аюулгүй байдлын алба, судалгааны төв гэсэн шинэ албадтай болсон аж.

Xарин 3амын цагдаагийн газар, Нийгмийн хэв журам хамгаалах газар, Хэрэг бүртгэх газрууд татан буугдаж байгаа юм. Татан буугдаж байгаа газруудын албан хаагчдыг аймаг, дүүргүүдийн цагдаагийн хэлтэст хуваарилан, ачааллыг саармагжуулах зорилт тавьж байна.

Түлхүүр үг:ЦЕГ гурван дэд даргатай болжээ
Хуваалцах