Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦЕГ: Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөг захиран зарцуулсан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын эзэмшлийн "Баянгол" зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг "Баялгийн хувь", "Түмэн хишигтэн" гэх хоёр компанид энэ сарын 11-нд ЦЕГ-ын газраас санхүүгийн шалгалт хийсэн.

С.
С.Өлзий

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЦЕГ: Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөг захиран зарцуулсан
ЦЕГ: Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөг захиран зарцуулсан. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын эзэмшлийн "Баянгол" зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг "Баялгийн хувь", "Түмэн хишигтэн" гэх хоёр компанид энэ сарын 11-нд ЦЕГ-ын газраас санхүүгийн шалгалт хийсэн.

Тэгвэл энэ шалгалтын талаар дөнгөж сая ЦЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, шалгалтын үеэр Х.Баттулга нь нэр дурдагдаж буй хоёр компанид ямар нэгэн хувь эзэмшдэггүй болохыг олж тогтоосон байна.

Харин хуулийн байгууллагад саатуулагдан шалгагдаж буй түүний туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөгийг захиран зарцуулсан болох нь шалгалтын явцад илэрсэн талаар мэдээллээ.

Хуваалцах