ЦЕГ хохирогч охины ар гэрээс уучлал хүслээ
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр таван буудалд цагдаагийн алба хаагч албаны тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа зам тээврийн осол гаргаж, 12 настай “С”-ийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг энэ сарын 10-ны өдөр гарсан билээ. Уг хэрэгтэй холбоотойгоор ЦЕГ-аас ар гэрийнхнээс нь уучлалт хүс
Мэдээллийн алба

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр таван буудалд цагдаагийн алба хаагч албаны тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа зам тээврийн осол гаргаж, 12 настай “С”-ийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг энэ сарын 10-ны өдөр гарсан билээ. Уг хэрэгтэй холбоотойгоор ЦЕГ-аас ар гэрийнхнээс нь уучлалт хүсч, гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
УУЧЛАЛТ ХҮСЧ БАЙНА
2014 оны есдүгээр сарын 10-ны өдөр цагдаагийн алба хаагч албаны тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гарган 12 настай “С”-ийн амь насыг хохироосон явдалд хохирогчийн ар гэрийнхнээс УУЧЛАЛТ ХҮСЧ ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР


















