Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦЕГ-ын дарга Ж.Болд дотоодын цэргийн штабт ажиллалаа

Дотоодын цэргийн “Байлдааны туг”-нд хүндэтгэл үзүүлэн, анги, байгууллагын алба хаагчидтай уулзалт зохион байгуулж, үүрэг, ажлын чиглэл өгч ажиллалаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЦЕГ-ын дарга Ж.Болд дотоодын цэргийн штабт ажиллалаа
ЦЕГ-ын дарга Ж.Болд дотоодын цэргийн штабт ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд өнөөдөр Дотоодын цэргийн штабт ажиллаж, Цэргийн гавъяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн “Байлдааны туг”-нд хүндэтгэл үзүүлэн, анги, байгууллагын алба хаагчидтай уулзалт зохион байгуулж, үүрэг, ажлын чиглэл өгч ажиллалаа.

Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Н.Дашпүрэв нар оролцсон юм.

Уулзалтын үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд “Улсын онц чухал объектыг хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх болон хуулиар хүлээсэн бусад чиг үүргийг зохих түвшинд, хариуцлагатайгаар биелүүлж байгаа Та бүхний амрыг эрье. Алба хаагч бүр Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чанд сахин биелүүлж, ямар ч үед албаны бэлэн байдлыг ханган, даалгасан үүргийг цаг хугацаанд нь бүрэн биелүүлж ажиллах шаардлагатай. Цаашид алба хаагчдыг мэргэшүүлэх, анги, байгууллагад шаардлагатай байгаа мэргэжлийн боловсон хүчнээр хангах, мөн тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана” гэлээ.

Хуваалцах