Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦЕГ-ын дарга Ж.Болд мэндчилгээ дэвшүүллээ

Төр төвшин, түмэн олон минь амар амгалан байж, Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн цэргийн байгууллагын сүр хүч, сүлд хийморь өөдөө хийморьтой өнөд мөнх мандан бадрах болтугай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦЕГ-ын дарга Ж.Болд мэндчилгээ дэвшүүллээ
ЦЕГ-ын дарга Ж.Болд мэндчилгээ дэвшүүллээ. Зураг: МҮОНРТ

Мэндчилгээ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд

Туурга тусгаар Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан улс нийгэм, ард иргэдийнхээ аюулгүй байдал, энх амгаланг сахиулах үйлсэд мэдлэг чадвар, бие сэтгэлээ зориулан хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд, тэдгээрийн залгамж халаа болсон алба хаагчид, олон улсын энхийг дэмжих ажиллагаанд улс, эх орноо төлөөлөн оролцож байгаа энхийг сахиулагчид, Та бүхний гэр бүлд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Цагдаагийн байгууллага нь 1921 онд Ардын Засгийн газрын шийдвэрээр “Сэргийлэх цэргийн салаа” нэртэйгээр анх тулгын чулуугаа тулснаас эдүгээ нэгэн зууныг түүчээлэн түүхт 100 жилийн ойтойгоо золгож буй Монгол төрийн ууган байгууллагын нэг билээ.

Түүхэн хугацаанд Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллага хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлснийг төр засгаас өндрөөр үнэлж, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, “Сүхбаатарын одон”-гоор шагнагдсан нь бидний бахархал юм.

Цаашид бид түүхэн уламжлал, хуримтлуулсан туршлагаа бататгаж, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалтаа улам боловсронгуй болгох, орчин үеийн техник технологи, инновацийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажиллахаа илэрхийлье.

Дэлхий нийтэд тархаад буй коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас Монгол төрийн цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ хойшилсон хэдий ч ахмад буурлууд, алба хаагчид Та бүхэндээ энэхүү тэмдэглэлт өдрийн баярын мэндийг хүргэе.

Төр төвшин, түмэн олон минь амар амгалан байж, Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн цэргийн байгууллагын сүр хүч, сүлд хийморь өөдөө хийморьтой өнөд мөнх мандан бадрах болтугай.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Жамсранжавын Болд

Хуваалцах