Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ЦЕГ-ын даргаар С.Баатаржавыг томиллоо

Харин өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэгт ажилд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Баатаржавыг томилох шийдвэр гаргалаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЦЕГ-ын даргаар С.Баатаржавыг томиллоо
ЦЕГ-ын даргаар С.Баатаржавыг томиллоо. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 14-ний өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Ингэснээр түүний оронд Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилоод байсан юм.

Харин өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэгт ажилд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Баатаржавыг томилох шийдвэр гаргалаа. Тэрээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд цагдаагийн хурандаа цолтой аж. Түүнчлэн 1990 оноос хойш Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагад анхан шатнаас нь эхлэн ажилласан ажээ.

Хуваалцах