Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс “Өнөр бүл” төвтэй хамтран ажиллана

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өчигдөр “Өнөр бүл” хүүхдийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, энэ онд нягт хамтран ажиллах талаар санал солилцлоо

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс “Өнөр бүл” төвтэй хамтран ажиллана
ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс “Өнөр бүл” төвтэй хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өчигдөр “Өнөр бүл” хүүхдийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, энэ онд нягт хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уг үйл ажиллагааны хүрээнд тус төвийн багш ажилтан, асран хамгаалалтад буй хүүхдүүдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэмт зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд шат дараалалтай хамтран ажиллахаар ярилцлаа.

"Өнөр бүл" хүүхдийн төв нь асран хамгаалах хэрэгцээ үүссэн 2-17 насны бүтэн, хагас өнчин хүүхдийг хүлээн авч, гэр бүлд дүйцэхүйц асрамж халамж, хамгааллын үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллага бөгөөд одоогийн байдлаар 185 хүүхдийг асран хамгаалж байна.

Хуваалцах