Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс анхааруулж байна

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн /101:105,102,103/ тусгай дугаарын утсанд өнгөрсөн хоногийн хэмжээнд 97050879 дугаараас 42 удаа, 95979474 дугаараас 20 удаа, 94128156, 88751418 дугаараас тус бүр 15 удаа, 98996887, 91552255 дугааруудаас тус бүр 14 удаа нийт 120 тоглосон дуудлага ирсэн нь тус төвийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс анхааруулж байна
ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн /101:105,102,103/ тусгай дугаарын утсанд өнгөрсөн хоногийн хэмжээнд 97050879 дугаараас 42 удаа, 95979474 дугаараас 20 удаа, 94128156, 88751418 дугаараас тус бүр 15 удаа, 98996887, 91552255 дугааруудаас тус бүр 14 удаа нийт 120 тоглосон дуудлага ирсэн нь тус төвийн шуурхай байдлыг хангах, иргэдэд үйлчлэх үйлчилгээнд саад учруулж байна.

Ийнхүү тоглож залгасан хугацаанд “гал түймрийн, төрөхийн, гэмтэж бэртсэн, гэмт хэргийн дуудлага, мэдээлэл өгөх“ иргэд хүлээгдэж, цаг алдах тохиолдол олон бий. Иймд эдгээр дугаарыг эзэмшигч иргэд дахин тусгай дугаарын утсанд холбогдон тоглохгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Энэ байдал удаа дараа давтагдахад хүрвэл бид Таны дугаарыг хаалгах хүртэлх арга хэмжээг авах болохыг сануулж байна.

ЦЕГ-ын Мэдээлэл, Шуурхай удирдлагын төв

Түлхүүр үг:мэдээ мэдээлэл
Хуваалцах