"Цэгээн" нууранд живсэн ачааны машиныг гаргалаа
Өнгөрсөн сарын 24-ний өдрийн 17:30 цагт Булган аймгийн Баян-Агт сумын харьяат иргэн Б.Цогтмагнай 38-99 БУА улсын дугаартай ЗИЛ-130 загварын автомашинаар хөлдөж гүйцээгүй нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад живсэн.
Мэдээллийн алба

Өнгөрсөн сарын 24-ний өдрийн 17:30 цагт Булган аймгийн Баян-Агт сумын харьяат иргэн Б.Цогтмагнай 38-99 БУА улсын дугаартай ЗИЛ-130 загварын чиргүүлтэй автомашинаар хөлдөж гүйцээгүй нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад живсэн. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга ахлах дэслэгч Ж.Лхагважаргалын ахалсан 9 албан хаагч 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 4-ний өдөр хүртэл 10 хоног ажиллаж автомашиныг нуурын гүнээс гаргаж эзэнд нь хүлээлгэн өгөөд байна.



















