Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цэмцгэр Монгол Наадам” тусч өдөрлөгт залуусыг нэгдэхийг уриаллаа

“Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ Нийслэлийн Захирагчийн Ажлын Албатай хамтран “Цэмцгэр Монгол Наадам” уриан дор тусч өдөрлөгийн арга хэмжээг зургаа дахь жилдээ зохион байгуулахаар болжээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цэмцгэр Монгол Наадам” тусч өдөрлөгт залуусыг нэгдэхийг уриаллаа
“Цэмцгэр Монгол Наадам” тусч өдөрлөгт залуусыг нэгдэхийг уриаллаа. Зураг: МҮОНРТ

“Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ Нийслэлийн Захирагчийн Ажлын Албатай хамтран “Цэмцгэр Монгол Наадам” уриан дор тусч өдөрлөгийн арга хэмжээг зургаа дахь жилдээ зохион байгуулахаар болжээ.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Баяр Наадмын өдрүүдийг нийгэмд үйлчлэх сайн дурын үйл ажиллагаатай хослуулан иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй, тайван амгалан орчинд соёлтой боловсон тэмдэглэж өнгөрөөх орчныг бүрдүүлэхэд чиглэдгээрээ онцлог юм.

“Цэмцгэр Монгол Наадам” уриан дор явагддаг тус өдөрлөгийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагууТөв цэнгэлдэх хүрээлэнгийн 18 хаалганы харалдаа сайн дурынхны цэвэрлэгээний баг гарах юм байна. Мөн цэнгэлдэхийн орчимд алиалагчдын баг, наадамчин олны цэвэр аюулгүй байдлыг хангах зорилготой гар ариутгах "Санитол"-ын багууд тус тус ажиллахаар болжээ.

Зохион байгуулагч байгууллагчдын зүгээс тус өдөрлөгт оролцогч сайн дурынханд урамшуулал болгон гарын бэлэг, малгай, футболк дурсгахын зэрэгцээ тухайн үйл ажиллагаанд шаардлагатай ажлын хэрэгсэл, өдрийн хоол цай зэргийг бүрэн хариуцахаа мэдэгдсэн юм.

Тиймээс “Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ болон Нийслэлийн Захирагчийн Ажлын Албанаас залуусыг сайн дураараа "Цэмцгэр Монгол Наадам" тусч өдөрлөгийн үйл ажиллагаанд нэгдэхийг уриаллаа.

Түлхүүр үг:“Цэмцгэр Монгол Наадам” тусч өдөрлөгт залуусыг нэгдэхийг уриаллаа
Хуваалцах