“Цэн тогоруу” уран сайхны кино нээлтээ товлолоо
МУГЖ Н.Батцэцэг, найруулагч О.Машбат нарын бүтээсэн “Цагаан сүүний домог”, “Мэлмий”, “Жинжиймаа”, “Вансэмбэрүү”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” зэрэг монголын уран сайхны кино нэгэн үе үзэгчдийг байлдан дагуулж байсан.
Мэдээллийн алба

Тэгвэл тэд энэ удаа АНУ-д кино найруулагчийн мэргэжил эзэмшсэн хүү М.Ивээлийнхээ хамт “Цэн тогоруу” уран сайхны кино бүтээж байгаа билээ.
“Цэн тогоруу” ирэх есдүгээр сарын 12-ны өдөр нээлтээ хийхээр болжээ.
Уг киноны зохиолыг О.Машбатын хоёр хүү М.Бишрэл, М.Ивээл нар бичсэн ба кино зураг авалтын ихэнх хэсгийг Архангай аймгийн Батцэнгэл суманд хийжээ.