Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Цэнгэлдэх хүрээлэнг хувьчилна

Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Бурхан багшийн сэрэг дүр цогцолбор” болон “Цэнгэлдэх хүрээлэн”-г ашиглах, хөгжүүлэх талаар хэлэлцээд менежментийн хувьчлал хийх шаардлагатай гэж үзлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэнгэлдэх хүрээлэнг хувьчилна
Цэнгэлдэх хүрээлэнг хувьчилна. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Бурхан багшийн сэрэг дүр цогцолбор” болон “Цэнгэлдэх хүрээлэн”-г ашиглах, хөгжүүлэх талаар хэлэлцээд менежментийн хувьчлал хийх шаардлагатай гэж үзлээ.

Тус аймаг 35 жилийн ойдоо зориулж хоёр том бүтээн байгуулалт хийсэн ч харамсалтай нь төгс болж чадаагүйн улмаас олны шүүмжлэлд өртсөн. 6000 хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэнг 4 тэрбум төгрөгөөр барьсан ч дөрвөн улирлын турш ашиглах боломжгүй, зөвхөн баяр наадмаар нээж байгаа нь учир дутагдалтай тул цаашид менежментийн хувьчлал хийх шаардлагатай гэж Засаг даргын орлогч Д.Энхбат онцоллоо.

Тухайн хоёр өмчийг хувийн хэвшилд 51, орон нутаг 49 хувиар хувьчилж өмчлүүлэхээр санал нэгджээ. Ялангуяа “Бурхан багшийн сэрэг дүр” цогцолборыг Орхон аймагт тогтмол үйл ажиллагаа явуулж буй зургаан сүм, хийдэд тодорхой хэсгийг хариуцуулж түрээслүүлэх, Цэнгэлдэх хүрээлэнгийн зарим хэсгийг аж ахуйн нэгжтэй хамтран үйл ажиллагаа явуулах зэрэг олон санал, санаачилга гарлаа. Тус асуудлыг дахин хэлэлцэх юм байна.

Түлхүүр үг:Орхон аймаг
Хуваалцах