Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэнхэр алмаазан шигтгээтэй бөгжний үнэ дээд амжилт тогтоолоо

Швейцарийн нийслэл Женев хотноо болсон дуудлага худалдаагаар 12.03 каратын цэнхэр алмаазан шигтгээтэй бөгж 48,4 сая америк доллараар зарагджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэнхэр алмаазан шигтгээтэй бөгжний үнэ дээд амжилт тогтоолоо
Цэнхэр алмаазан шигтгээтэй бөгжний үнэ дээд амжилт тогтоолоо. Зураг: МҮОНРТ

Швейцарийн нийслэл Женев хотноо болсон дуудлага худалдаагаар 12.03 каратын цэнхэр алмаазан шигтгээтэй бөгж 48,4 сая америк доллараар зарагджээ. Ингэснээр энэ бөгж дуудлага худалдаагаар хамгийн их үнэд хүрч зарагдсан алмаазан бөгж болж байна. 2010 онд Женевийн дуудлага худалдаанд 24,78 каратын ягаан алмаазан шигтгээтэй бөгж 46,2 сая америк доллараар зарагдаж, дээд амжилт тогтоож байсан юм.

Энэ амжилтыг эвдсэн цэнхэр алмаазан бөгжийг Хонконгийн бизнесмэн Жозеф Лау өөрийн 7 настай охиндоо зориулан худалдаж авчээ. Дуудлага худалдаанд “Цэнхэр саран” гэдэг нэртэйгээр орсон тэрхүү бөгжийг Жозеф Лау өөрийн охины нэрээр “Ялдам Жозефин” гэж шинэчлэн нэрлэсэн байна. Энэхүү цэнхэр алмаазан бөгжний өнгө, хэлбэр болон бусад үзүүлэлтийг харгалзсаны үндсэн дээр шинжээчид 35-аас 55 мянган америк доллараар зарагдах болов уу гэж анхлан таамаглаж байсан юм.

Хуваалцах