Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгууллаа

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгууллаа
Цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Монголын Улайн загалмай нийгэмлэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар ажиглагчаар оролцож, нийт 7 байгууллагын 448 ажилтан, алба хаагч, 28 автомашин, 1 нисдэг тэрэг, 4 завьтайгаар оролцсон юм.

Тус дадлага сургууль нь СОР-17 хурлын “Цэнхэр бүс”-д гарсан гал түймрийг унтраах, эрэн хайх аврах, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, тэсэрч, дэлбэрэх бодисын илрүүлэх, цацраг, химийн тандалт, хэмжилт, хүнд өвчтөнийг нисдэг тэргээр тээвэрлэх, байгууллагуудын харилцан, хамтын ажиллагааг жигдрүүлэх, бие бүрэлдэхүүнийг биеэр ажиллуулах, хурлын үндсэн байрлал, барилга байгууламжийн хийц бүтээц, ажиллах нөхцөл байдлын бүрэн хэмжээнд судлан ажиллагааны тактик боловсруулж, хурлын үеийн аюулгүй байдлын зохион байгуулалтыг бодитоор туршиж ажилласнаар онцлог байлаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах