"Цэнхэр дэлгэц-2016" Радио телевизийн богино хэмжээний шторкны уралдаан зарлалаа
"Цэнхэр дэлгэц-2016" Радио телевизийн богино хэмжээний шторк шалгаруулах удирдамж
Мэдээллийн алба

"Цэнхэр дэлгэц-2016" Радио телевизийн богино хэмжээний шторк шалгаруулах удирдамж
Зорилго: Нийгмийн сурталчилгааны чиглэлээр бүтээсэн богино хэмжээний дэлгэцийн бүтээлээр олон нийтийг сайн сайханд уриалж, эх орон, байгаль дэлхий, хүн хүнээ хайрлах, эрүүл сайхан амьдрахын эрхэм сайхныг нээн үзүүлэхэд уралдааны зорилго оршино.
Уралдааны уриа:Сэтгэлийн үндэс
Уралдааны сэдэв:Чөлөөт
Хамрах хүрээ:Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх хэвлэл мэдээллийн байгууллагын уран бүтээлчид. /Жич: Радио, телевиз, студи продакшн, их дээд сургуулийн оюутнууд болон одоо ажиллаж байгаа болон гавьяаныхаа амралтанд байгаа уран бүтээлчид хамрагдаж болно/
Бүтээлд тавигдах шаардлага:
1. Нийгмийн сурталчилгааны төрлөөр бүтээнэ.
2. Телевизийн шторк нь 60 секундээс ихгүй байна.
3. Радиогийн шторк нь 90 секундээс ихгүй
4. Мэргэжлийн шаардлагад нийцсэн байна
5. Уралдааны уриа болон зорилгын хангасан байна
6. ОНРТ-ийн тухай болон холбогдох хуулийн заалтыг чанд мөрдөнө
7. Бүтээлийг HD форматаар 2 хувь ирүүлнэ
8. Радиогийн бүтээлд SDI бичлэг, 2 хувь текстийн хамт ирүүлнэ
9. Дуу, хөгжим чимэглэлд 1990 оноос хойшхи бүтээл ашиглавал зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй байхыг шаардана.
Хугацаа: Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2016 оны 03-р сарын 16-ны 12:00 цаг хүртэл хүлээнэ авна.
Уралдааны шагнал:
Телевизийн шилдэг бүтээл:
1-р байр 1 /3.000.000/
2-р байр 1 /2.000.000/
3-р байр 1 /1.000.000/
Тусгай байр /Шүүгчийн нэрэмжит шагнал 1/ /500.000 мянган төгрөг/
Радиогийн шилдэг бүтээл:
1-р байр 1 /1.000.000/
2-р байр 1 /700.000/
3-р байр 1 /500.000/
Тусгай байр /Шүүгчийн нэрэмжит шагнал 1/ /300.000 мянган төгрөг/
Жич: Уралдаанд ирүүлсэн бүх бүтээл МҮОНРТ-ийн өмч болно.
Уралдааныг зохион байгуулах комисс
Харилцах утас: 327225


















