Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Цэнхэр дэлгэц” наадам амжилттай болж өндөрлөлөө

Уралдаанд Радиогийн 39, Телевизийн 37 бүтээл ирүүлсэн бөгөөд шүүгчид дараах бүтээлүүдийг шилдгээр шалгаруулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цэнхэр дэлгэц” наадам амжилттай болж өндөрлөлөө
“Цэнхэр дэлгэц” наадам амжилттай болж өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Цэнхэр дэлгэц” наадам амжилттай болж өнгөрлөө. Энэ жилийн наадам OНРТ-ийн үүрэг, зoрилгыг сурталчлах, ОНР, ОНТ-ийн төрөлжсөн сувгуудын хөтөлбөрийн онцлогийг болон таних тэмдгийг олон нийтэд таниулах, сурталчлах, хөтөлбөрийн агуулгыг баяжуулах, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, салбар нэгж хоорондын багийн ажиллагааг дэмжих зорилгоор зохиогдсон юм. Уралдаанд Радиогийн 39, Телевизийн 37 бүтээл ирүүлсэн бөгөөд шүүгчид дараах бүтээлүүдийг шилдгээр шалгаруулжээ.

Телевизийн шилдэг бүтээл:

1 дүгээр байр Г.Золжаргал “Сэтгэл зөв ирээдүй өнөөдрөөс эхлэнэ”

2 дугаар байр М.Наранцогт, Б.Гантулга “MNB” шторк

2 дугаар байр Г.Энхтөр “Амьд харилцаа”

3 дугаар байр Б.Лхагвасүрэн “Таван хором”

3 дугаар байр С.Алтансүх “Чихэвчээ зөв хэрэглэе”

3 дугаар байр А.Амарбаясгалан “Бид байгальдаа хайртай”

Радиогийн шилдэг бүтээл:

1 дүгээр байр Д.Гэндэнсүрэн, Д.Сарантуяа “Хүн шиг байна гэдэг хөлгүй их ухаан”

2 дугаар байр Д.Маньбадар “Солонго”

2 дугаар байр Б.Лхагвасүрэн Э.Энхтүвшин “Хайр” цуврал-1

3 дугаар байр Д.Гэндэнсүрэн, Д.Сарантуяа “Мал, Малчин Монголын их заяа”

3 дугаар байр Д.Бат-Орших, Э.Оюунболд “Олон нийтийн радио таньтай хамт”

3 дугаар байр Б.Лхагвасүрэн, Э.Энхтүвшин “Хайр” цуврал-2

Хуваалцах