Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэнхэр дуулгатнууд "Данкон" маршийн тэмцээний бэлтгэлдээ гарчээ

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй мотобуудлагын батальоны 8 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүн “Монголын тамирчдын өдөр”, “Олон улсын олимпын өдөр”-ийн хүрээнд 4км-ийн нэгдсэн алхалт /гүйлт/, “Цэргийн мэргэжлийн буухиа” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэнхэр дуулгатнууд "Данкон" маршийн тэмцээний бэлтгэлдээ гарчээ
Цэнхэр дуулгатнууд "Данкон" маршийн тэмцээний бэлтгэлдээ гарчээ. Зураг: МҮОНРТ

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй мотобуудлагын батальоны 8 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүн “Монголын тамирчдын өдөр”, “Олон улсын олимпын өдөр”-ийн хүрээнд 4км-ийн нэгдсэн алхалт /гүйлт/, “Цэргийн мэргэжлийн буухиа” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Ирэх сард болох цэнхэр дуулгатны “Данкон” маршийн тэмцээний бэлтгэлийг хангах зорилгоор нэгдсэн алхалт /гүйлт/-нд тус батальоны удирдлага, штаб, салбарын нийт 290 гаруй цэргийн алба хаагч оролцсон. Энэ нь Монголын тамирчдын алдар гавьяа, олимпизмыг сурталчлах, цэргийн алба хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх зорилготой аж.



Түүнчлэн ажиллагааны газар оронд “Цэргийн мэргэжлийн буухиа” тэмцээнийг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн цэргийн алба хаагчид зохион байгуулсан. Ийнхүү нийт найман цэг /инженерийн торон саад, тэмээн шат, дүүжин тороос, галын бэлтгэл, биеийн тамир, хими/ дээр дасгал, норматив боловсруулсан бөгөөд штаб, салбаруудаас нийт 9 багийн 45 тамирчин оролцож эхний 3 байранд 3 дугаар мотобуудлагын рот, 1 дүгээр мотобуудлагын рот, Хангалт үйлчилгээний ротын багууд тус тус шалгаран бусдыгаа манлайлав.

Эх сурвалж: ЗХЖШ

Хуваалцах