Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Цэнхэр өнгөтэй усан үзмийн дарс гарган авчээ

"Гек" хэмээх цэнхэр дарсны гол орц нь Испанийн усан үзмийн ургацын талбайгаас хурааж авсан улаан болон цагаан усан үзэм юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэнхэр өнгөтэй усан үзмийн дарс гарган авчээ
Цэнхэр өнгөтэй усан үзмийн дарс гарган авчээ. Зураг: МҮОНРТ

Испанийн дарс үйлдвэрлэгч нэгэн компани дарс үйлдвэрлэлийн салбарт хувьсал хийж цэнхэр өнгийн дарс гарган авчээ. "Гек" хэмээх цэнхэр дарсны гол орц нь Испанийн усан үзмийн ургацын талбайгаас хурааж авсан улаан болон цагаан усан үзэм юм байна. Харин цэнхэр өнгийг улаан усан үзмийн хальсанд агуулагдах антоциан болон хүнсний органик пигментийг ашиглан гарган авчээ.

Цэнхэр дарсыг санаачлагч Аритз Лопез бид дарсны уламжлалт ертөнцөд багахан шинэчлэл хийхийг хүсч энэхүү ажлаа эхлүүлсэн хэмээн хэлсэн байна. Тэрбээр "Гол асуудал нь цэнхэр өнгийг хэрхэн гаргаж авах вэ гэдэг хамгийн том асуудал байлаа. Ингээд Лопез болон түүний найз Бааскийн их сургуулийн химийн инженерийн баг цэнхэр өнгийн бэхийг усанд уусгасан мэт энэ өнгийг гарган авахын тулд хоёр жилийн турш туршилт хийсний үр дүнд гарган авсан" гэжээ.

Одоогоор цэнхэр дарсыг дэлхийн 30 гаруй оронд худалдаалж буй юм байна. Харин 2017 оноос АНУ-ын зах зээл дээр худалдаалагдах аж. Нэг шил дарсны дундаж үнэ 8 евро буюу монгол мөнгөөр 20 орчим мянган төгрөгийн үнэтэй юм. "Анх биднийг цэнхэр дарс гарган авч худалдаалж эхлэхэд хүмүүс эхэндээ итгээгүй. Гэхдээ хэрэглэгчид шинэ содон зүйлд дуртай учраас туршиж үзсэн. Тэгээд л таалагдсан" гэж Лопез хэлсэн байна.

Хуваалцах