Цэрдийн галавын үлэг гүрвэлийн чулуужсан мөр олжээ
нийт 364 чулуужсан мөр олсноос 100 м.кв газраас 200 гаруй чулуужмал нэг дор олдсон нь судлаачдын анхаарлыг татаж байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Фүжянь мужаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Цэрдийн галавын сүүлч үеийн үлэг гүрвэлүүдийн 240 чулуужмал мөр анх олджээ. Түүнчлэн Хятадын Геологийн шинжлэх ухааны их сургуулийн судлаачид тэргүүтэй хамтарсан баг энэ сарын эхээр тус мужаас олон тооны чулуужсан мөр олж илрүүлсэн талаар CCTV мэдээллээ.
Тодруулбал, нийт 364 чулуужсан мөр олсноос 100 м.кв газраас 200 гаруй чулуужмал нэг дор олдсон нь судлаачдын анхаарлыг татаж байна. Түүнчлэн чулуужсан мөр олдсон дээрх газрыг үлэг гүрвэлүүд нутагладаг эсвэл очиж, ус уудаг байсан газар байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ.
Үүнээс гадна сауропод үлэг гүрвэлийн хөлийн мөрний чулуужмал илрүүлсэн бөгөөд энэ нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын олдвортой харьцуулахад илүү том хэмжээтэй байжээ.
Сонирхуулахад, сауропод нь урт хүзүү, сүүлтэй өвсөн тэжээлт үлэг гүрвэл юм. Энэ төрлийн үлэг гүрвэлийн том нь 20 гаруй метр урт биетэй бол хамгийн жижиг нь нэг метр урттай байдаг аж.


















