Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэрэг-спортын “Дөл” тэмцээний II шатны шалгаруулалт энэ сард болно

Нийслэлийн Засаг дарга “Цэрэг-спортын цогцолбор “Дөл” тоглолтыг зохион байгуулах тухай” А/247 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай 2015 онд хамтран ажиллах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэрэг-спортын “Дөл” тэмцээний II шатны шалгаруулалт энэ сард болно
Цэрэг-спортын “Дөл” тэмцээний II шатны шалгаруулалт энэ сард болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга “Цэрэг-спортын цогцолбор “Дөл” тоглолтыг зохион байгуулах тухай” А/247 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай 2015 онд хамтран ажиллах гэрээний ажил үйлчилгээний 1.6 дахь заалтын дагуу Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд цэрэг-спортын цогцолбор “Дөл” цогцолбор тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалтыг 2015 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Батлан хамгаалахын Их сургуулийг түшиглэн зохион байгуулахаар боллоо.

Баг тамирчдаа тэмцээнд бэлтгэж, шаардагдах зардлыг гарган оролцуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгаж байгаа бол тэмцээнийг батлагдсан удирдамж, зааврын дагуу зохион байгуулахыг Цэргийн штабд үүрэг болголоо.

Хуваалцах