Цэрэг татлагын явцтай танилцана
Улс орон даяар 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татлагыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.
Мэдээллийн алба

Улс орон даяар 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татлагыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2016 оны тавдугаар сарын 07-нд зарим дүүргийн цэргийн татлагын явцтай танилцана.
Дашрамд онцлоход, цэрэг татлагаар зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно.
Дүүргүүдийн цэрэг татлагын байр:
Баянгол дүүрэг - "Оюуны ундраа" /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
Баянзүрх дүүрэг - 53 дугаар дунд сургууль
Сүхбаатар дүүрэг - 31 дүгээр дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг - "Ирээдүй" / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
Хан-Уул дүүрэг - 34 дүгээр дунд сургууль
Чингэлтэй дүүрэг - 24 дүгээр дунд сургууль


















