Цэрэгт цуг явах хүсэлтэй гурван найз
2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар анги, хамт олноороо, найз нөхдөөрөө, хамаатан саднаараа явахаар дугаарлаад зогсох залуус тун их байна.
Мэдээллийн алба

2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар анги, хамт олноороо, найз нөхдөөрөө, хамаатан саднаараа явахаар дугаарлаад зогсох залуус тун их байна. Үүний нэг нь Налайх дүүргийн ерөнхий боловсролын 119 дүгээр дунд сургуулийг төгссөн нэг ангийн гурван найз болох А.Түвшинтөр, Б.Бямбадорж, М.Сүрэнжав нар. Мэдээж тэд цугтаа албаа хаах хүсэлгүй гэнэ. Зэвсэгт хүчин, Хилийн цэрэгт хуваагдаж алба хаагаад нэг жилийн дараа баяртай уулзах товоо тогтоосон юм байна. А.Түвшинтөр Дорнод аймгийн Халх гол суманд Хилийн цэргийн дугаар ангид алба хаах хүсэлтэй бол Б.Бямбадорж нь инженерийн анги болох Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид, М.Сүрэнжав Зэвсэгт хүчний аль нэг ангид нь алба хаахаар зорьж байгаа ажээ. Энэ тухайгаа тэд "Бид гурав багаасаа найзалсан. Багаасаа найзалсан болоод ч тэр үү нэгнийхээ хүсэл мөрөөдлийг үргэлж сонсож, дэмжиж ирсэн гурав. Энэ ч утгаараа гурвуулаа ярилцаад цэргийн албанд явахаар болсон юм. Сая халагдаад ирсэн ах нарыг хараад үнэхээр их бахархсан шүү. Эр хүн болж төрсөн л юм бол эр цэргийн албаа заавал хаах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Ар гэрийнхэн маань ч маш их баяртайгаар хүлээж авсан" гэлээ.
Ахлах дэслэгч Д.Болормаа


















